ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

17 ДУГААР ХОРООНД БАРИГДАХ ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИЛАА

2017-06-21

Турк улсын Стамбул хотын дарга Улаанбаатар хотод айлчилж, энэ хүрээнд зарим бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал нийслэлд 3 жишиг өрхийн эмнэлэг байгуулахаар ярилцсаны нэг нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд баригдахаар өнөөдөр шав тавилаа.

Турк улсын Тика олон улсын байгууллагын дэмжлэгтэй баригдах өрхийн эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, ТИКА-гийн Улаанбаатар дахь дэд хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, 17 дугаар хорооны “Мөнх Үйлстэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Оюунцэцэг нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь 13798 хүн амтай, үүний 4742 нь 0-18 насны хүүхдүүд байна. Мөн тус хороо нь дүүргийн захын хороодын нэг. Энэхүү өрхийн эрүүл мэндийн төв баригдсанаар Монгол Улсын хэмжээнд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд жишиг болсон нэгэн төв бий болох юм.

Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “жишиг” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Анх удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг нь тусгайлан боловсруулж, бариулсан дээрх өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг иргэдийг өвдсөнийх нь дараа эмчлэх бус, өвчин эмгэг тусахаас нь урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн анхан шатны, нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлтэй байх бодлогыг барьж ажиллаж байна. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс 600,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна.






сургалтын талаар

санал өгсөн: 0