ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо

2017-06-12

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу

- Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах,

- Хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх,

- Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжих

- Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгох бүс нутгийн иргэд, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор

Австри улсын “BERTSCH LASKA” компаний тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах барилгын ажлын нээлтийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын нутагт хийлээ. Нээлтэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй аймгийн удирдлагууд, тариалан сумын удирдлагууд, нутгийн иргэд, малчид, “Хүмэн нэгдэл” ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Төслийн ерөнхий захиалагч “Хүмэн нэгдэл” ХХК бөгөөд, 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж байгуулах юм.

Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 1 ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахаар зорьж байна.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм.