ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЛОО

2017-06-08

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 8-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  ажлын албаны дарга  Ц.Алтанцацрал, ИТХ-ын хороодын дарга, ИТХ-ын УЗБХ-ийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцов. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан болохтой холбогдуулан энэ сарын 5-ны өдрөөс 7-ны өдрүүдэд ИТХ-ын Хурлын хороод хуралдаж санал дүгнэлтээ гаргаж ажилласан.  
Энэ удаагийн хурлаар Чингэлтэй дүүргийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Чингэлтэй дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлуудаар холбогдох хурлын хороод хуралдаж гарсан дүгнэлтээ Хороодын дарга нар тус тус танилцуулж Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 





сургалтын талаар

санал өгсөн: 0