ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-06-08

Аймгийн ЗДТГ, Байгаль орчны салбарын байгууллагууд хамтран “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг хүүхэд багачуудын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, сурталчилах, байгальд ээлтэй зан үйл хэвшүүлэх, хайрлан хамгаалах зөв зохистой хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг үйл ажиллагааг НҮБ-ын Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь МОН /16/301 төсөл ивээн тэтгэж оролцлоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Холивол хог ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн, “ Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт гар зургийн, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаануудыг зохион байгуулж шалгаруулан тус бүрт нь шагнаж урамшууллаа.

“Холивол хог ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн уралдаанд

I байрыг Цогцолбор 1-дүгээр сургуулийн 6г анги

II байрыг Ахлах 3-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Жаргалсайхан

III байрыг Ахлах 4-р сургуулийн 6б ангийн сурагч Ц.Баянмөнх нар эзлэв

“ Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт I-V ангийн гар зургийн уралдаанд

I байрыг Цогцолбор 2-дугаар сургуулийн 1а ангийн сурагч Х.Намуун

II байрыг Чандмань эрдэм сургуулийн 5а ангийн сурагч Ө.Чинболор

III байрыг Цогцолбор 2-р сургуулийн 4а ангийн сурагч Т.Саруул нар эзлэв

“ Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт V-VI ангийн гар зургийн уралдаанд

I байрыг Ахлах 4-р сургуулийн 12а ангийн сурагч М.Сарантуяа

II байрыг Цогцолбор 1-р сургуулийн 12б Б.Цолмон

III байрыг Цогцолбор 1-р сургуулийн 10а ангийн сурагч Ц.Саруул нар эзлэв

“Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд

I байрыг Цогцолбор 1-р сургуулийн 10в ангийн сурагч Ц.Удвал

II байрыг Ахлах 3-р сургуулийн сурагч Ц.Мөнхсаруул

III байрыг Цогцолбор 1-р сургуулийн сурагч А.Хулан нар эзлэв.

Анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцуулсан багшаар Цогцолбор 1-дүгээр сургуулийн 6г ангийн багш Б.Бадмаа шалгарлаа.

Мөн энэ үеэр БОАЖЯ-аас 2017 оны 06 сарын 01-ээс 07 сарын 01-ний хооронд зарласан “Цэвэр сайхан орчин” аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.