ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2017-02-06

Тус бодлогын хороо анхны хуралдаанаараа тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Жилийн ажлын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан улирлаар төлөвлөх, он сар өдрийг тодорхой зааж гаргахаар тогтлоо.Мөн бодлогын хорооны нарийн бичгийн даргаар С.Сүхбаатарыг санал нэгтэйгээр сонгов.Нэгдүгээр улиралд Санхүүгийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, Орон нутгийн төсөвт байгууллагууд, Орон Нутгийн Өмчит Үйлдвэрийн газрууд, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хамруулж татварын орлогын бүрдүүлэлт, хэрхэн нэмэгдүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлгийг холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулан хийх, түүнчлэн бусад ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөв.