ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ТӨР, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ТҮНШЛЭЛИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2016-11-28

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн хамтарсан ТӨР, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ТҮНШЛЭЛИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН өнөөдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болох 150 гаруй хүн оролцлоо.




Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг үг хэлсэн бөгөөд “Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдвээр аймгийн Засаг дарга С.Гансэлэм болон аймгийн  ТББ-ын Нэгдсэн зөвлөлийн дарга Я.Эрхэмбаяр нар илтгэл тавьлаа. Зөвлөгөөний үеэр аймгийн хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс өмнө хийгдсэн хэлэлцүүлгээс гарсан санал, тулгамдаж буй асуудал, дэвшүүлж буй саналаа танилцуулж, Төр, Олон Улсын төсөл хөтөлбөрийн зүгээс Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажил, хамтран ажиллах боломжуудаа танилцуулсан юм.


Мөн энэ үеэр аймгийн  ТББ-ын Нэгдсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, “Төр, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулж, гарын үсэг зурлаа.