ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2016" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-11-04

Сурагчдыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох зөв дадал хэвшил эзэмшүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Боловсрол соёлын газар, Биеийн тамир спортын газар, Улаан  загалмайн хороо хамтран  Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” аймгийн аварга шалгаруулах 2-р шатны тэмцээнийг 2016 оны 11-р сарын 03-ны өдөр Биеийн спортын газрын А зааланд зохион байгуулагдлаа.
     Тэмцээнийг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан үг хэлж нээн, ГХУСАЗЗ-ийн гишүүн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, БСУГ-ын дарга Р.Батмөнх, Улаан загалмайн хороон дарга Г.Дулмаа нар тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр ГХУСАЗЗ-ийн гишүүн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, шүүгчээр ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаяр, БСУГ-ын бага боловсролын мэргэжилтэн А.Ууганцэцэг, МСҮТ-ийн жолооны дүрмийн багш М.Дашдорж, Улаан загалмайн хорооны арга зүйч Ж.Оюунгэрэл нар ажиллаж, ГБХХГХУС ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Болормаа тэмцээнийг хөтлөв.Тэмцээнд дараах багууд оролцлоо:
1. 12 жилийн 2-р сургуулийн Б.Түмбаяр ахлагчтай “Тэмүүлэл”,
2. 12 жилийн 3-р сургуулийн Б.Амарбуян ахлагчтай “Сонор” 
3. Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн Ц.Батхишиг ахлагчтай “ТАС-161”
4. Оюуны түлхүүр бага сургуулийн Х.Мөнхцэцэг ахлагчтай “Шонхорууд” 
    5. Дэлгэр сумын сургуулийн М.Хишигбаяр ахлагчтай “Хэрэгжүүлэгч” ,
6. Тайшир сумын сургуулийн Г.Эрдэнэзаан ахлагчтай “Гэрлэн дохио”
    7. Эрдэнэ сумын сургуулийн Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Хэрэгжүүлэгч” ,
    8. Баян-Уул сумын сургуулийн Б.Содгэрэл ахлагчтай “Ногоон гэрэл”,
    9. Төгрөг сумын сургуулийн О.Хишигбаатар ахлагчтай “Манлайлагч” 



Тэргүүн байранд 64.8 оноогоор Тайшир сумын сургуулийн Г.Эрдэнэзаан ахлагчтай “Гэрлэн дохио” баг шалгарч Цом, Өргөмжлөл, алтан медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар, 
2-р байранд 63.1 оноогоор Төгрөг сумын сургуулийн О.Хишигбаатар ахлагчтай “Манлайлагч баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар,
3-р байранд 63 оноогоор Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай “ТАС-161” баг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар,
Тусгай байранд 2-р сургуулийн ахлагчтай “Тэмүүлэл”, 12 жилийн 3-р сургуулийн ахлагчтай “Сонор”, Оюуны түлхүүр бага сургуулийн ахлагчтай “Шонхорууд” , Дэлгэр сумын сургуулийн М.Хишигбаяр ахлагчтай “Хэрэгжүүлэгч”, Эрдэнэ сумын сургуулийн Б.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Хэрэгжүүлэгч” ,Баян-Уул сумын сургуулийн Б.Содгэрэл ахлагчтай “Ногоон гэрэл”багууд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар,
“Уран зохицуулагч”-аар Баян-Уул сумын сургуулийн Б.Содгэрэл шалгарч “Уран зохицуулагч” алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаан загалмайн хорооны шагналаар, “Уран зохицуулагч” тусгай байранд Төгрөг сумын сургуулийн О.Хишигбаатар  Өргөмжлөл, МСҮТ-ийн жолооны сургуулийн нэрэмжит шагналаар,
“Шилдэг багш”-аар Эрдэнэ сумын сургуулийн багш Б.Жавсанжав, 2-р сургуулийн 5-р ангийн багш Б.Даваацэрэн нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаан загалмайн хорооны нэрэмжит шагналаар тус тус шагнагдаж, шагналыг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, БСУГ-ын дарга Р.Батмөнх, Улаан загалмайн хорооны дарга Г.Дулмаа нар шүүгчдийн хамтаар гардуулж өглөө.