ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-05-03

         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон  Засгийн газрын 439 дүгээр тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг.  Үүнтэй холбогдуулан улсын болон орон нутгийн өмчит албан байгууллагуудын нягтлан бодогч нарт нэгдсэн сургалт, семинар зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалт, семинарын үйл ажиллагаагаар төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг албан ёсоор эхлүүлж байгаа юм.
          Тус сургалтаар  нягтлан бодогч нарт төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, бүртгэл, тооллого хийх, улсын үзлэг, тооллогын дүн мэдээг нэгтгэн гаргах, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох програмтай ажиллах зэрэг асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүллээ.




АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБА