ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"Алтайн баялаг-Залуус" нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

2016-04-08

            Аливаа нийгмийн хөдөлгөгч хамгийн гол хүч нь залуучууд байдаг бөгөөд тэднээс тухайн улс орны хөгжил дэвшил ихээхэн хамааралтай байдаг. 2013 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 33.3 хувийг 18-35 насны 957.3 мянган залуучууд эзэлж байна. Говь-Алтай аймгийн хүн амын 30 гаруй хувийг 18-34 насны залуучууд эзэлж байна. Үүнийг хүн амын бүлгээр нь авч үзвэл залуучууд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Энэ утгаараа залуучууд орон нутгийн төдийгүй улс орны  хамгийн том баялаг тул тэднийг бүх талаар хөгжүүлэх, энэ чиглэлээр дэвшүүлсэн тодорхой бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа билээ.    
        Төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлого "Монгол залуу хүн" үндэсний хөтөлбөрт уялдуулан аймгийн хэмжээнд орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүнд тусгах санал авах хэлэлцүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, хувийн хэвшлийн 40 гаруй залуучууд оролцож санал бодол дуу хоолойгоо хүргэлээ.  Хэлэлцүүлэгт:
1. Оюунлаг залуу хүн -Алтайн баялаг
2. Хөдөлмөрч залуу хүн-Алтайн баялаг
3.Эрүүл залуу хүн-Алтайн баялаг
4. Зөв залуу хүн-Алтайн баялаг
сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгуулж хөтөлбөрт тусгах саналуудаа гарган ажиллалаа.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан  Д.Цолмон