ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн байгаль орчны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо.

2016-03-18

            БОНХАЖЯ-наас орон нутгийн байгаль орчны салбарын удирдах ажилтуудын зөвөлгөөнийг 2016 оны 3-р сарын 17-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
            Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль хамгаалах сангийн удирдлагууд болон Улаанбаатар хот, 21 аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сав газрын захиргаад, Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаад, Цаг уур орчны шинжилгээний албадын удирдлагууд, мэргэжилтнүүдийн хамт оролцов.
           Тус цахим хуралд БОАЖГазрын дарга Э.Пүрэвжав, ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг, Б.Содмаа, Т.Хандармаа, Ч.Дариймаа, Д.Нямсүрэн, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар, мэргэжилтэн Э.Алтанцэцэг, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга Л.Түвд, УЦУОШАлбаны дарга Н.Алтантуяа, Монгол элсний УТХГНХЗахиргааны дарга Н.Лувсан, Сум дундын ойн ангийн дарга Б.Эрдэнэбаяр, мэргэжилтэн Б.Баярбилэг нарын нийт 14 хүн оролцлоо.
    Зөвлөгөөнөөр БОНХАЖ-ын салбарын бодлого түүний хэрэгжилтийн талаар 2015 онд авч хэрэгжүүлсэн онцлог арга хэмжээ, орон нутаг дахь харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, 2016 онд хийгдэх гол ажлуудын талаар БОНХАЖЯ-ны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  мэдээлэл хийж, орон нутгаас сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцсэн туйлын ажил хэрэгч зөвлөгөөн болж өндөрлөлөө.