ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Хасхом-ын сургалт зохион байгууллаа

2015-10-30

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Авлигатай тэмцэх газартай хамтран Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах, хөрөнгө мэдүүлэг гаргах, мэдүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

 Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч /аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч/ Д.Нацагдорж, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг нар оролцлоо. 

Уг сургалтын зорилго нь Авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журмыг танилцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөхөд оршино.

Аймгийн 15 сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /ЭБАТ/ нарт оролцлоо.

сургалтын талаар

санал өгсөн: 0