ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Сургалт зохион байгуулагдлаа.

2015-04-24

        Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цахим хэлбэрээр мэдээлэл солилцох зорилгоор төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл мэдээллийн санг "Үндэсний дата төв" УТҮГазарт шилжүүлэн төвлөрүүлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг.
        Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор манай алба Төрийн өмчийн хороо, Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн "онлайн" нэгдсэн системийг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэгч "KOICA"-ын Олон Улсын байгууллагын "C&IS" ХХК-тай хамтран уг программын сургалт болон манай албанаас зохион байгуулах "Өмчийн харилцаа" сэдэвт сургалтуудыг хамтатган 2015 оны 04 сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн болон Орон нутгийн өмчит байгууллагуудын нийт 100 гаруй нягтлан бодогч нарын дунд зохион явууллаа.