ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна.

2015-04-13

         Аймгийн тариалан эрхлэгчдийн  зөвлөгөөн аймгийн  Иргэний танхимд эхэллээ. Уг зөвлөгөөнөөр аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн зөвлөмж боловсруулах юм байна. Зөвлөгөөн 2015.04.13 өдрөөс 2015.04.14 өдрийг дуустал нийт 2  өдрийн турш үргэлжилнэ
        Тус зөвлөгөөн нь 2 жил тутамд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнд аймгийн бүх сумдын тариалан эрхлэгчдийн төлөөлөл, сумдын удирдлагууд, ХХААГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг сайжруулах хоршоодыг дэмжих төсөл хамтран оролцож байна.
         Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэжаргал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар хүрэлцэн ирж зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэллээ. Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийн хэмжээнд алимны тариалалтыг дэмжиж, цаашлаад улсын хэмжээнд алимны хэрэгцээний дийлэнх хувийг хангах уриалга гаргалаа.