ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Иргэний танхимын хэлэлцүүлэг боллоо.

2015-01-16

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдах “Алтай хотын төвийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын төслөөр иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, ИНБ, ТББ-ын төлөөллийг оролцуулан ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ГХБХБГ-тай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцүүлгийг амжилттай  зохион байгууллаа.
          Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн асуудал хариуцсан хорооны дарга М.Дашпунцаг удирдан явуулсан бөгөөд барилгын гүйцэтгэгч компанийн төлөөлөл, иргэд нийт 70 хүн оролцлоо
          Хэлэлцүүлэгт оролцсон иргэд уг журмын төслийг   иргэдээр хэлэлцүүлж байгаа нь  зөв зүйтэй ажил болж байгааг  мэдэгдэж,  энэ журамд  холбогдох хуулиудын  үг үсэг, нэр томъёог хэрэглэхээс гадна хуулиар зохицуулаагүй харилцааг журамлах, энгийн ойлгомжтой байх, мөн түүнчлэн иргэдийн эрх ашигт нийцсэн, аймаг орон нутгийн хөгжилд чиглэсэн, иргэдийн оролцоонд тулгуурлаж, тэдний үйл ажиллагааг илүүтэй дэмжсэн асуудлыг тусгуулах санал илэрхийллээ.
Нийт 11 хүн асуулт асууж,  хариулт авч, 8 хүн санал дүгнэлт гаргасан байна.