ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2014 ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2014-12-10

Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зам тээврийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох болон хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг билээ.
           Тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Соёл спорт аялал жуулчлалын газар, жолооны авто сургуулиуд хамтран зохион байгуулж, Есөнбулаг сумын 5 сургууль, Дэлгэр,  Гуулин, Жаргалан, Тайшир сумын сургуулийн дараах багууд оролцлоо.Үүнд:
1.1-р сургуулийн С.Алтаншагай ахлагчтай “Ирээдүй” ,
2. 2-р сургуулийн Б.Цэлмэг ахлагчтай “Энхийн төлөө” ,
3. 3-р сургуулийн Г.Буян-Очир ахлагчтай “Шонхор” ,
4. Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн П.Хонгорзул ахлагчтай “Тас-102” ,
5. Оюуны түлхүүр бага сургуулийн Б.Есөнзул ахлагчтай “Шонхорууд”,
6. Дэлгэр сумын сургуулийн Г.Ёндон-Очир ахлагчтай “Дэлгэрийн ирээдүй”,
7. Гуулин тосгоны сургуулийн Ц.Хишиг-Эрдэнэ ахлагчтай “Соёмбо”,
8. Жаргалан сумын сургуулийн Баяржавхлан ахлагчтай “Цагаан шонхор”,
9.Тайшир сумын сургуулийн Д.Ариунзаяа ахлагчтай “Хангарьд” багууд мэндчилгээ, уран зохицуулагчийн, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчилсан агуулгатай урлагийн тоглолт, буухиа тэмцээн, гэрийн даалгавар гэсэн  төрлүүдээр өрсөлдлөө.
Тэмцээнийг  МСҮТ-ийн Замын хөдөлгөөний дүрмийн ахлах багш М.Дашдорж, ХГБХХ-ийн мэргэжилтэн Н.Оюунчимэг, АДБ-ийн Алтай чуулгын дуучин Д.Билгүүн нар шүүн явуулж
Тэргүүн байранд 54 оноогоор Оюуны түлхүүр бага сургуулийн Б.Есөнзул ахлагчтай “Шонхорууд” баг шалгарч Цом, Өргөмжлөл, алтан медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар /100000₮/,
 2-р байранд 52.1 оноогоор 3-р сургуулийн Г.Буян-Очир ахлагчтай “Шонхор” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар /80000₮/,
3-р байранд Дэлгэр сумын сургуулийн Г.Ёндон-Очир ахлагчтай “Дэлгэрийн ирээдүй” баг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль /хүүхэд бүрт/ мөнгөн шагналаар /60000₮/,
“Уран зохицуулагч”-аар 3-р сургуулийн сурагч Ш.Манлайбаатар шалгарч Өргөмжлөл, алтан медаль,  мөнгөн шагналаар /10000₮/,
“Шилдэг багш”-аар Жаргалан сумын сургуулийн багш Г.Батнайрамдал, Гуулин тосгоны багш С.Мөнхсайхан нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар /40000₮/ тус тус шагнагдаж, шагналыг ГХУСАЗЗ-ийн дарга А.Дэлгэржаргал, НХЖХТ-ийн дарга, д/х Н.Ганбаатар шүүгчдийн хамтаар гардуулж өгөв.
Тэмцээнд идэвхтэй оролцсон Тайшир сумын сургуулийн нийгмийн ажилтан Даваахүүд Өргөмжлөл, мөнгөн шагнал /20000₮/,  оролцсон бүх багийн хүүхдүүдэд /72/ аймгийн жолооны авто сургуулиудаас хүүхэд бүрт 5000₮ гарын бэлгийг гардууллаа.