ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн өмчийн алба

2014-12-10

     Орон нутгийн өмчийн бүртгэл хөтлөлт, эзэмшилт, эдэлгээний хугацааг уртасгах,  сайжруулах, түүнд тавих хяналтыг өндөржүүлэн, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн өөрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг хангах нь албаны гол зорилго юм.
   Аймгийн ИТХ- ын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 16 дугаар тогтоолын дагуу  дахин байгуулагдан, дарга, мэргэжилтэн, ня-бо,  сахиул гэсэн бүтэц, зохион байгуулалт, орон тоотойгоор ажиллаж байна.
    Тус алба нь аймгийн орон нутгийн өмчит 175 байгууллага, аж ахуйн нэгжтэй өмч эзэмшилт, ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг ба орон нутгийн өмчийн бүртгэл мэдээлэл, судалгаа гаргах, эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах, хөрөнгийн эзэмшилт, ашиглалтын үйл явцад хяналт тавих, эд хөрөнгийн дахин үнэлгээ хийх, илүүдэлтэй  эд хөрөнгийг орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлж эзэнтэй болгох, ашиглалтын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан эд хөрөнгийг актлах, нийтийн дуудлага худалдаа зохион байгуулах, жил бүр аймгийн өмчийн нэгдсэн тайлан, мэдээг гаргаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж Төрийн өмчийн хороо, Үндэсний статистикийн хороонд заасан хугацаанд нь хүргүүлэх, орон нутгийн төсөвт өмч хувьчлал, түрээсийн орлогыг бүрэн төвлөрүүлж орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд тодорхой нэмэр болохуйц  ажлуудыг хийж гүйцэтгэдэг.