ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“УУЛ УУРХАЙН АЖ АХУЙ НЭГЖҮҮД НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ 2023-2025 ОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮН”-ИЙН ТАЛААРХ НИЙТИЙН СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2025.10.29/

2025-10-30

Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Нутгийн захиргааны байгууллага төсвийн хяналтын нийтийн сонсголыг жил бүр зохион байгуулна” гэж заасан байдаг. Аймгийн ИТХ-аас Говь-Алтай аймгийн “Уул уурхайн аж ахуй нэгжүүд нутгийн захиргааны байгууллагатай 2023-2025 онд байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүн” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулж ажиллалаа.
Уг сонсголд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, агентлаг, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын Газар, Сумдын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүд, мөн уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүд /16 аж ахуй нэгж/, аймгийн ИНБ-ууд, иргэдээс бүрдсэн нийт 110 орчим хүмүүс оролцсон.
Сонсголоор уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй нутгийн захиргааны байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлуудын талаар болон гэрээг орон нутгийн иргэдийн хэрэгцээ, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах, талуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажил хэрэгч, үр дүнтэй санал дүгнэлтүүд гарч, холбогдох байгууллагууд ажилдаа тусгаж ажиллахаар болсон.

сургалтын талаар

санал өгсөн: 0