Аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатын “2024-2028 оны үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Тэмээн сүргийг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “ЗАСАГТ ХАН-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадам 2026 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвд зохион байгуулагдана.
Тэмээчдийн тэмээ маллах арга ухаан туршлага солилцох, тэмээний аж ахуй эрхлэх, үндэсний үнэт өв соёлыг сурталчлах, малчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “ЗАСАГТ ХАН-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадамд өргөнөөр оролцохыг урьж байна!

.jpg)