ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 15 СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ДАЛАНЗАДГАД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-06-19

Аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумдын ИТХ-ын ажлын албаны нэгдсэн арга хэмжээг Даланзадгад сумын ИТХ-тай хамтран зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд албан хаагчдад зориулан "Тогтвортой хөгжлийн боловсрол", "Насан туршдаа суралцацгаая" зэрэг сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгууллаа.
Мөн аймгийн ИТХ-аас сумдад зөвлөн туслахаар ажилласан ажлын үр дүнг хэлэлцэн зөвлөмж өгч, 2024 оны ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Түүнчлэн шилдэгээр шалгарсан зарим сумын удирдлагууд ажлын туршлага, шинэ санал санаачилгаасаа хуваалцан тулгамдаж буй асуудлууд болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардлагатай зарим сумдын ажлын албанд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

сургалтын талаар

санал өгсөн: 0