ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-02-10

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хуралдаанаар хэлэлцэх 30 асуудлын жагсаалт, илтгэл, илтгэгчийг баталлаа. Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай
2. Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тухай
3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн 2021-2024 оны хэрэгжилтийн тухай
4. “Хөгжлийн гүүр” хөтөлбөр батлах тухай
5. Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Ээлтэй Өмнөговь” хөтөлбөр батлах тухай
6. Архинаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай
7. Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай
8. “Хашаандаа сайхан амьдарцгаая” хөтөлбөр батлах тухай
9. "Цахим Өмнөговь" хөтөлбөр батлах тухай
10. "Шинэ хороолол” хөтөлбөр батлах тухай
11. “Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөр батлах тухай
12. “Чинээлэг малчин өрх" хөтөлбөр батлах тухай
13. "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөр батлах тухай
14. "Сүү тараг" хөтөлбөр батлах тухай
15. "Эрүүл элэг" хөтөлбөр батлах тухай
16. "Эрүүл шүд" хөтөлбөр батлах тухай
17. "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая" хөтөлбөр батлах тухай
18. "Сурагч солилцоо" хөтөлбөр батлах тухай
19. "Чадварлаг багш" хөтөлбөр батлах тухай
20. "Говийн ирээдүй- Хүүхэд" хөтөлбөр батлах тухай
21. “Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөр батлах тухай
22. "Залуус хөтөлбөр" батлах тухай
23. Худалдааны төвийн зүүн тал /Марвель зоогийн газар орчим/-ын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх тухай
24. 2025 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын түр зөвшөөрөл олгох эрх олгох тухай
25. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай
26. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
.27. Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг тогтоох тухай
28. Зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай
29. Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллагад Төлөөлөгч томилох тухай
30. 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай

сургалтын талаар

санал өгсөн: 0