ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XV хуралдаан хуралдлаа.

2023-12-01

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XV хуралдаанд танхимд 28 төлөөлөгч, цахимаар 2 төлөөлөгч оролцож 73,1 хувийн ирцтэй хуралдлаа. Урилгаар сумдын ИТХ-ын дарга нар хуралдааны үйл ажиллагаанд оролцлоо.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
1. “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөр батлах тухай
2. Аймгийн 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах тухай
3. Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
4. Аймгийн 2023 оны төсвийн тодотгол батлах тухай
5. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
6. Худалдах хөрөнгийн жагсаалтаас хасч актлах, данснаас хасахыг зөвшөөрөх
7. 2024 онд худалдах хөрөнгийн жагсаалт батлах тухай
8. 2024 онд актлах хөрөнгийн жагсаалт батлах тухай
9. 2024 онд балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн жагсаалт батлах тухай
10. Аж ахуйн тооцоот болон улсын төсөвт үйлдвэрийн газруудын үйлдвэр санхүүжилтийн төлөвлөгөө батлах тухай
11. Аймгийн 2024 оны төсөв батлах тухай
12. Аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг тодотгон батлах тухай
13. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах аймгийн бодлого батлах тухай
14. Аймгийн “Хүндэт иргэн” цол олгох тухай
15. Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
16. Хийдийн зөвшөөрөл сунгах тухай
17. Хийдийн зөвшөөрөл сунгах тухай