ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ДЭЭР 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР АЖИЛЛАЛАА.

2023-10-09

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэлтэй танилцах чиг үүргийн дагуу зарим албан байгууллагуудад энэ өдрүүдэд ажиллаж байна.
Аймгийн Татварын хэлтсээс аймаг, сумын ИТХ-аас хуулийн дагуу хувь хэмжээг тогтоож өгдөг “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ”, “Говь-Алтай аймагт бүртгэлтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ”, “Малын хөлийн татварын хувь хэмжээ”, “Тэмдэгтийн хураамж”-тай холбоотой орлогууд, “Байгалийн нөөц ашигласны төлбөр”-ийн болон “Бичил худалдаа, ажил, үйлчилгээ, эрхлэгч хувь хүний төлөх татварын хувь хэмжээ” зэрэг албан татварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.
Дээрх албан татваруудтай холбоотой орлого нэмэгдүүлэх боломжтой хэд хэдэн саналуудыг хэлсэн. Жишээлбэл: Зөвшөөрөлгүй аж ахуй нэгжүүдийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй болгосноор энэ чиглэлд орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт тендер худалдан авах үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотын ХХК-уудын татварын орон нутагт нь авдаг болох, мөн түүнчлэн төлөвлөлтийг хийхдээ татварын бааз сууриа бодитоор тооцдог байх, бүртгэлтэй холбоотойгоор татварын орлого буурах, тасрах зэрэг асуудлууд гардаг гэдгийг онцоллоо.
Цаашлаад иргэд худалдан авалт тутамдаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа шаардаж авч байснаар далд эдийн засгийг илрүүлэх, татвар төлөгч, иргэд олон нийтэд сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, татвар төвлөрүүлэгч татварын байцаагч нарын ажлаа хэвийн явуулахад шаардлагатай нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд орон нутгийн удирдлагуудыг санаачилгатай ажиллаж өгөхийг хүссэн юм.

сургалтын талаар

санал өгсөн: 0