ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай

2023-09-15

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх мөн хилс хэргийн түүхээс сургамж авч залуу хойч үедээ мэдээ мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийн талаар видео бичлэгийн уралдаан, "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг 09 сарын 07-оос 09 сарын 15-ны хооронд “ХАЙРЛАЯ ХАМГААЛЪЯ” сурагчдын клубтай хамтран зохион байгууллаа.
Эссэ бичлэгийн уралдаанд нийт 14 хүүхэд оролцсоноос
1 байр Б.Бүжидмаа – 2 дугаар сургууль
2 байр Ү.Энхжаргал – 5 дугаар сургууль
Видео бичлэгийн уралдаан нийт 9 хүүхэд оролцсоноос
1 байр Г.Болормаа – Дэлгэр сум
2 байр Ц.Даваажаргал – 1 дүгээр сургууль тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

сургалтын талаар

санал өгсөн: 0