ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХАНБОГД СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-04-27

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батдоржоор ахлуулсан, зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Ханбогд суманд ажиллаж, Ханбогд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан 2022 онд сум орон нутагтаа зохион байгуулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээний тайлан, мэдээтэй танилцаж, зөвлөн тусалж, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг сайжруулах үүрэг чиглэлийг өглөө.
Мөн сумын иргэд, хүүхэд залуучууд, уул уурхайн компанийн ажилчдад аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдын бүтээл, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийлэл, хосуудын гэр бүлийн зөрчил, хүүхдийн эрхийн зөрчил, үл хайхрагдаж буй хүүхдүүд, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг зэрэг 8 агуулгыг багтаасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хөшгөө нээ” сургалт, мюзикл соён гэгээрүүлэх, хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа.

сургалтын талаар

санал өгсөн: 0