ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII хуралдаан боллоо.

2022-09-16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII хуралдаанд танхимд 30 төлөөлөгч, цахимаар 4 төлөөлөгч оролцож 82.9 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Нэрэмжит болгох тухай /С.Аварзэдийн нэрэмжит гудамж бий болгох/
2. Нэрэмжит болгох тухай /Халиун сумын соёлын төвийг М.Цэдэндоржийн нэрэмжит болгох/
3. Говь-Алтай аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай
4. “Ундарга-Алтай” ААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай
5. “Алтай орон сууцны корпораци” ААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай
6. “Цахим -Алтай” арга хэмжээ батлах тухай
7. 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ тогтоох тухай
8. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журам батлах тухай
9. Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалт батлах тухай
10. Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
11. Дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай
12. Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай
13. Журам батлах тухай
14. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын менежментийг сайжруулах тухай
15. Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай