ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг орон даяар 27 дахь жилдээ зохион байгуулж байна.

2022-09-09

Энэхүү дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос "Монгол улсад гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж" сэдвээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын 150 албан хаагч, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 400 гаруй сурагчид мэдээлэл өгч, уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдсэн богино хэмжээний нэвтрүүлгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хуудас, аймгийн төв талбай дахь ЛЕД дэлгэцээр дамжуулан иргэд олон нийтэд түгээж байна.
Мөн хэлмэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн буяны ном хурах ажлыг орон нутгийн ”Дашпэлжээлин” хийдэд 09 дүгээр сарын 10-ны өдрийн /11 цаг 40 минут, морин цаг/ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус аймгийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 154 иргэн цагаатгагдсан байна.