ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаан боллоо.

2022-06-13

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаанд танхимд 38 төлөөлөгч, цахимаар 3 төлөөлөгч оролцож 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Тонхил сумын соёлын төвийг Баасанхүүгийн Батболдын нэрэмжит болгох тухай
2. Бугат сумын соёлын төвийг Баатарын Цэрэндондовын нэрэмжит болгох тухай
3. Наран сэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээн нээлгүүлэх тухай
4. Галдан бошигт хааны онгоныг тахих арга хэмжээний тухай
5. Хан тайшир уулын аймаг 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
6. Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай
7. Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах, булшлах журмыг шинэчлэн батлах тухай
8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам шинэчлэн батлах тухай
9. Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай
10. Засагт ханы гал голомт орон нутгийн сангийн журам хэлэлцүүлэх тухай
11. Аймгаас авто тээврийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай
12. Говь-Алтай аймгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр батлах тухай
13. Хөрөнгө шилжүүлэх эсэх тухай
14. Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлд урамшуулал олгох журам батлах тухай
15. Аймгийн олон нийтийн “Алтай радио телевизийн төв”-ийн журам батлах тухай
16. Худалдах хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж, худалдах доод үнийг тогтоох тухай
17. Дахин дуудлага худалдаа явуулах тухай
18. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай
19. Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай
20. Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл
21. Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай