ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН” ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-12-03

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан Загалмайн хорооноос хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам” уламжлалт тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Хантайшир эрдэм цогцолбор сургууль, 12 жилийн 1, 2, 3 дугаар сургуулиудын 5 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн баг тамирчид оролцож 6 төрлөөр өрсөлдөж авьяас чадвар, авхаамж самбаа, мэдлэг оюунаараа уралдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний тэргүүн байранд Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн “Тас-161” баг 63.4 оноогоор тэргүүн байр, 12 жилийн ЕБС-ийн 2 дугаар сургуулийн “Монгол Цагдаа баг” 60.3 оноогоор дэд байр, 12 жилийн 1 дүгээр сургуулийн “Галт шувуу” баг 56.9 оноогоор гутгаар байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.