ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-11-22

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаан Загалмайн хороо, Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран “Жолоочийн хариуцлага”  зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд төрийн болон аж ахуйн нэгжүүдийн 70 орчим жолооч хамрагдаж    2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн нөхцөл байдал, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, Зөрчлийн тухай хууль, , “Архигүй-Алтайчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Архины хэрэглээ ба хор уршиг-Эрх зүйн байдал” сургалт, Гэр бүлийн хүчрхийлэл, Хүүхэд хамгаалалд жолооч нарын үүрэг оролцоо, Мэргэжлийн байгууллага ирэхээс өмнө эрүүл мэндийн анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх талаар ойлголт мэдлэг чадвар олгох сургалт, дадлага ажил зэрэг чиглэлээр холбогдох мэдээ мэдээллийг авч зөвлөгөөндөө идэвхтэй оролцлоо.

Зөвлөгөөнд оролцсон жолооч нараас олон жил, зөрчил дутагдалгүй ажилласан 6 жолоочийг  аймгийн ИТХ-ын даргын хүндэт жуух бичиг, салбарын шагнал, Улаан загалмайн хороон шилдэг залуу шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн Улаан загалмайн хорооноос төрийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт түргэн тусламжийн анхны багцыг нэгдсэн журмаар олголоо.