ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУМДАД АЖИЛЛАЛАА.

2019-11-22

Говь-Алтай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил болон сумын хэсгийн төлөөлөгчийн ажилтай биечлэн танилцах, шинээр батлагдсан болон иргэдэд хэрэгцээтэй байгаа хуулиудаар сургалт хийх, иргэд төрийн албан хаагч нартай уулзалт, яриа таниулга хийх, сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцах, худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд, дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж 18 сум, 2 тосгоны хэмжээнд 4 чиглэлд гарч ажиллалаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийн амьдралд ойр, хамгийн их зөрчигдөж байгаа хууль дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль,  Авлигынн эсрэг хуулийн ойлголт, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах журам, мэдээллийг төлбөртэй авах талаар, Төрийн албаны тухай хууль, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар, “Татварын хуулиудын хэрэгжилтэнд шинэчлэлийн” талаар, “Хүүхдийн эрх, үүрэг хамгаалал, Аюулгүй дүрэм”, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар мэдээлэл хийж ажиллалаа.

Дээрх сургалтуудад нийт 18 сум, 2 тосгоны 1487 иргэнд хуулийн сургалт сурталчилгаанд  хамруулж шинээр батлагдсан хууль, дүрэм, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа. Мөн хууль эрх зүйн анхан шатны мэдлэг олгох 12 төрлийн гарын авлага, зөвлөмж сэрэмжлүүлэг 2400 ширхэгийг тараасан байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 70 сурагчид эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулсан байна.