ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШУУРХАЙ БАГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2019-10-15

Хууль зүй дотоод хэргийн яамны Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Хууль бус худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвсүрэн нар Говь-Алтай аймагт ажиллаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж ажлын чиглэл өгч ажиллалаа.

Мөн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох шуурхай багийн үйл ажиллагаатай танилцаж, тус багийн ажиллах ажлын өрөө, шаардлагатай тохиолдолд ашиглах ажлын багаж хэрэгсэл зэрэг 55 сая төгрөгний тоног төхөөрөмжийг гардуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.