ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Говь-Алтай аймагт

2014-11-26

       Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс 2014 оноос эхлэн Говь-Алтай аймагт албан ёсны төлөөлөлтэй болов.  Аймагт комиссын ахлах мэргэжилтэн томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.
       Энэ хугацаанд нийт 66 иргэнд биечлэн хууль зүйн зөвөлгөө өгч 7 иргэний гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэн ажиллаж байна.
    Төрийн албан хаагчид хүний эрхийг дээдлэх хандлагыг төлөвшүүлэх, иргэдэд хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 01- ны өдрүүдэд 1558 км газрыг туулан Төгрөг, Бугат, Алтай сум, Алтай сумын хилийн боомт,Цээл сум, Цээл сумын Алтайн хүдэр ХХК-ий Таяннуурын уурхайд, Халиун , Дэлгэр, Гуулин ,Эрдэнэ,  Чандмана, Цогт, Баянтоорой, Бигэр зэрэг 10 сум, 2 тосгон нийтдээ 14 газрын  438 төрийн албан хаагчид,  120 иргэдэд зориулсан Хүний эрхийн үдсэн ойлголт хичээл , Комиссын үйл ажиллагаа чиглэл, Комисст хэрхэн өргөдөл гомдол гаргах зэрэг мэдээллийг хүргэн, гарын авлага материалыг тарааж “Хүний эрхийн сургалтыг” амжилттай зохион байгуулав.