ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Иргэний танхимын хэлэлцүүлэг болно

     Говь-Алтай аймгийн Иргэний танхим нь 2011 оны 03 дугаар сард байгуулагдсанаас хойш орон нутагт тулгамдсан болон хууль, журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж иржээ.
     Энэ удаад аймгийн Иргэний танхимд 2014 оны 10 дугаар сарын 22-нд Алтайн хөгжилд бидний оролцоо сэдэвт ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургуулийн үйл ажиллагаатай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг болохооо төлөвлөгдөж бэлтгэж ажлыг хангаж байна.
     Мөн 10 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэжлийн боловсрол сургалтын үр өгөөж сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
     Иргэний танхимын хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож өөрийн санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд хүргэх боломж та бүхний өмнө нээлттэй байна.
    Аймгийн Иргэний танхим нь 2014 оны календарчилсан төлөвлөгөөгөөр нийт 20 хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна.