ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2017-11-30

             Өмнөговь аймагт 2 жил тутамд зохион байгуулдаг аймгийн 15 сумын "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН" өнөөдөр аймгийн төв Даланзадгад хотод эхэллээ. Хөдөлмөрийн баатар, Улсын сайн малчин, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж яваа малчид, хөдөлмөрчид нэг дор чуулж, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

             Холбогдох албаны хүмүүс мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, төр засгийн бодлого шийдвэр, нийгмийн даатгалын тухай шинээр хэрэгжиж байгаа хууль, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр малчдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.

             Малчид иргэд мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийж, ЗӨВЛӨМЖ гарган холбогдох албаны хүмүүст хүргүүлэн бодит ажил болгосноор уг зөвлөгөөний үр дүн гарна.

сургалтын талаар

санал өгсөн: 0