ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-12-01 15:01
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 10:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Ж.Ганбат, Б.Баян-Эрдэнэ, Ш.Дагва, Дэлгэржаргал, Чинбат, Б.Нандинцэцэг, С.Сүхбаатар, Б.Ундрах нар хүрэлцэн ирж ирц 81,8% байв.
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны 2017 оны тайлан
2. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай
3. эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн         чиглэлийн тухай
4. Аймгийн 2017 оны төсөв тодотгох тухай
5. Аймгийн 2018 оны төсөв батлах тухай
6. Сумдын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах эрхийг ИТХ-ын Тэргүүлэгчдэд шилжүүлэх тухай
7. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах  тухай зэрэг 7 асуудал хэлэлцэв. 
Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар Санхүү, Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, СТСХ-ийн дарга Ч.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс байлцлаа.

2017-12-01 15:01


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд