АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН XVII ХУРАЛДААН БОЛОВ

2016-11-02 14:45

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийлгэх тухай журмыг хүчингүй болгох тухай хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны 39 дүгээр тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 20-ны 49 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгов.
2. Алтай радиогийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
3. Аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгыг Монгол Улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит болголоо.
4. Улс болоод аймаг орон нутгийн соёл, мэргэжлийн урлагийн салбарт бодитой хувь нэмэр оруулсан Сандагийн Тарааг  “аймгийн Хүндэт иргэн” шагналаар шагнав.
5. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 20, 23 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг дарга, “Мандал голомт” ХХК-ны хооронд байгуулсан “Аймгийн төвийн халаалтын системийн шинэчлэл, дулаан үйлдвэрлэлийн тухай” гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулав.
6. 2015 оны ажлын үр дүнгээрээ шалгарсан Шарга, Баян-Уул, Чандмань сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг нэг сарын үндсэн цалингаар, цалингийн санд нь багтааж шагнахаар тогтов.
7. Хөрөнгө шилжүүлэх тухай хэлэлцэж аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хуучин барилгыг Боловсрол, соёл урлагийн газарт балансаас балансад шилжүүлэхийг аймгийн Засаг дарга /С.Гансэлэм/ болон, Орон нутгийн өмчийн газарт даалгалаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..