АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 4-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-03-03 11:40

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагт хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Б.Ундрах, Б.Нандинцэцэг, Ш.Дагва, Ж.Ганбат, Ж.Амартүвшин, С.Сүхбаатар, А.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-        - Аймгийн хөдөлмөрийн аварга, Аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон шалгаруулах тухай

-     - Баруун бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах комисс байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан.

Хуралдаанд Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, ТЗУХ-ийн дарга Б.Алтайбаатар, СТСХ-ийн дарга Ч.Жаргалсайхан,  Аймгийн морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Л.Батжаргал, Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” уяачдын холбооны тэргүүн Р.Лхагвадорж нар оролцон асуудлуудыг хэлэлцүүллээ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..