"Хууль сурталчлах сарын аян" арга хэмжээ зохион байгуулагдаж байна..

2015-04-24 14:45

         УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж болон иргэд олон нийтийн зайлшгүй мэдвэл зохих хуулийг сурталчлах, тэдний хууль зүйн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, Хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг төрийн албан хаагчид болон сумын иргэд олон нийтэд сурталчлах, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэн сайжруулах зорилготой "Хууль сурталчлах сарын аян" арга хэмжээг аймгийн ГХУСАЗЗ% Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Стандартчтлал, хэмжилзүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Прокурорын газар, Хүний эрхийн ажилтан, тухайн сумын ЗДТГ, багийн Засаг дарга нар хамтран зохион байгуулж байна.
     Уг аяынг аймгийн хэмжээнд 2015 оны 04 сарын 20-ноос 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулах юм байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..