Төрийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.

2014-10-20 15:49

     Говь-Алтай аймгийн Төрийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Спорт цогцолборт болж байна. Энэ өдөрлөгт төрийн бүх байгууллагууд оролцож иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан үйлчилж байна.
     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас өдөрлөгт оролцож ИТХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулан иргэдээс санал асуулга авч байна. Мөн иргэдэд сонирхсон мэдээллийг хүргэж ИТХ-ын тогтоол шийдвэрийн эмхтгэлийг тараан ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба


Сэтгэгдэл ачааллаж байна ..