Төрийн тахилгат Сутай хайрханы тэнгэрийг тайх ёслол болно.

2016-04-06 08:56

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу Төрийн тахилгат Сутай хайрханы тэнгэрийг тайх ёслолыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны бэлгэт сайн өдөр үйлдэхээр боллоо.
     Тахилгын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ыг баримтлан явуулах юм.


Сэтгэгдэл ачааллаж байна ..