Иргэдээ сонсох аян

2019-06-26 18:23

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар Иргэдээ сонсох аяны хүрээнд Алтай, Бугат сумдад ажиллаж байна. ИТХ-ын дарга Л.Батжаргал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол шийдвэр, дэд хөтөлбөр, ажлын тайланг танилцуулж, иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох албаны хүмүүст уламжлахаа хэллээ. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин өндөр байгаатай холбогдуулан сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжлүүлж буй ажлуудад орон нутгийн иргэдийг татан оруулцуулах, түр болон байнгын ажлын байраар хангах талаар сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.


Сэтгэгдэл ачааллаж байна ..