Алтай сонсож байна.

2014-11-11 16:38
          Говь-Алтай аймаг өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх  www.70481111.mn нэгдсэн цахим системийг тун удахгүй нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр аймгийн төрийн бүх байгууллагуудын өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажил нэгдсэн системд байрших ба иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлоо аль шатанд ямар явцтай хэрхэн шийдвэрлэгдэж байгааг харах боломжтой юм. Энэхүү системийг орон нутгууд дундаа манай аймаг анхлан нэвтрүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд өргөдөл гомдлыг шийдвэрлэх шат дамжлагыг тодорхой болгож багасгах, иргэд өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг хянах бүрэн боломжтойгоороо ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..