Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал сургалт амжилттай явагдлаа

2014-12-08 17:48

       Аймгийн ИТХ, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран сумдын эмэгтэй төлөөлөгчдөд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Алтай хотод амжилттай зохион байгууллаа.
        Сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа  болон урилгаар Өмнөговь аймгийн сургагч багш Б.Цэвээн, Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, Иргэдэд туслах хүний эрхийн төвийн зохицуулагч С.Дондов нар хүрэлцэнн ирж удирдан явууллаа.






Сэтгэгдэл ачааллаж байна ..