ЦАГДААГИЙН ГАЗРЫГ ХУРАНДАА ГЕНЕРАЛ Ж.АВХИАГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОВ

2017-03-15 10:08

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 тоот тогтоолоор аймгийн Цагдаагийн газрыг Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн цаазын жинхэнэ зөвлөх, хурандаа генерал, Монгол Улсын харцага, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Авхиагийн нэрэмжит болголоо. Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Энхбат нарт гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ.



Сэтгэгдэл ачааллаж байна ..