АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-04-24 18:35

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09:50 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Ж.Ганбат, Б.Ундрах, Ш.Дагва, Б.Баян-Эрдэнэ, С.Сүхбаатар нар хүрэлцэн ирж ирц 54,5% байв.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. Комисс байгуулах тухай

2. Амралтын хөнгөлөлт эдлүүлэх тухай

3. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай

4. Аймгийн хэмжээнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай

5. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний     төлөвлөгөө батлах тухай

6. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал өгөх тухай

7. Ажлын хэсэг байгуулах тухай

8. Аймгийн шагналаар шагнах тухай

9. Ёлтонгийн услалтын системийн эзэмшигчийг шийдвэрлэх тухай зэрэг 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ, Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан нар байлцлаа.



Сэтгэгдэл ачааллаж байна ..