"ИРГЭНИЙ АНДГАЙ" ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2016-11-28 13:14

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар" -аас санаачлан зохион байгуулсан "Иргэний андгай" өргөх ёслол аймгийн Засаг Даргын тамгын газарт 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  Тус үйл ажиллагаанд аймгийн засаг дарга С.Гансэлэм, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Есөнбулаг сумын засаг дарга Ш.Дагва, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, ГБХЗХГ-ын дарга С.Болормаа нар оролцож ирээдүй хойч үе, МУ-ын шинэ иргэддээ хандан үг хэлж, иргэний үнэмлэхийг нь гардуулж өглөө.


Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд
“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн- Би
Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа.



Сэтгэгдэл ачааллаж байна ..