УЛААНБААТАР ХОТЫН “СОНГДО” ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН “ИВА” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2017-07-25 12:36

  Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригийн урилгаар Улаанбаатар хотын “Сонгдо” эмнэлэг, БНСУ-ын “Ива” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн нийт 15 эмч мэргэжилтнүүд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж байна.

   Тус ажлын хэсэг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж шаардлагатай эм тариаг үнэгүй олгож байгаа юм.

     Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдэд хагас өдрийн сургалт зохион байгуулах юм байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..