Цагаатгалын нөхөн олговрыг гардуулан өглөө.

2016-03-28 17:28

      Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст энэ онд "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн хүрээнд Есөнбулаг сумын иргэн Сандагийн Дорждэрэм нь авга ах Даваагийн Самбарын нөхөн олговрыг авахаар шийдвэрлүүлсэн бөгөөд нөхөх олговор болох 1 сая төгрөгийг  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өглөө.
       Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комисс нь "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг иргэдэд сурталчлах, хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбоотой асуудлаар материалаа бүрдүүлж амжаагүй нэхэмжлэгчдэд туслах, урьд өмнө материалаа өгөөд шийдвэрлэгдэхгүй байгаа хүмүүсийн өргөдөл, хүсэлтийг барагдуулах зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
        Өнөөдрийн байдлаар
1 иргэний гэр бүлийн байдлыг буруу бичигдсэнийг залруулахаар өргөдөл гаргахад туслалцаа үзүүлж, 1 иргэнд зөвлөгөө өгч, 2 иргэний өмнө хөөцөлдөж байсан  материалын бүрдлийг хангахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..