Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

2019-06-17 10:29

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16:40 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч Я.Эрхэмбаяр, Д.Намсрай, С.Хишигжаргал, М.Занданбилэг,  Ш.Насан нар хүрэлцэн ирж ирц 54,5% байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
Үүнд:
1. Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай 
2. Орон нутгийн өмчийн 2018 оны үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ, өмчийн дүн батлах тухай 
3. Худалдах хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулан, хөрөнгө худалдах тухай 
4. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай 
5. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  


Сэтгэгдэл ачааллаж байна ..