Иргэний зөвлөл

2014-11-07 15:57
           Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл ИТХ-ын дэргэд ажиллахаар 2014.10.09-ны 25 дугаар тогтоолоор батлагдан ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваариудаа гарган ажиллаж байна.
Зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
-    Цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад мэргэжилтэн, шинжээч, судалгааны дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах
-     Цагдаагийн алба хаагчдын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй танилцаж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих
Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд:
-    Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах бүртгэх, хуульд заасан хугацаанд шалгах, шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээг улирал тутам авч дүн шинжилгээ хийх
-    Тухайн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг судалгааны багаар жил бүр гүйцэтгүүлж, түүнд дүн шинжилгээ хийх
-    Гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг авах хайрцагийг цагдаагийн байгууллагад байрлуулж, дүн шинжилгээ хийх
-    Бусад шаардлагатай асуудлаар тайлан мэдээ авч, дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх
-    Цагдаагийн алба хаагч ажилтны гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан статистик мэдээллийг улирал бүр авч, түүнд дүн шинжилгээ хийж, ажлын чиглэл тодорхойлох
-    Цагдаагийн байгууллагын Төрийн албаны салбар зөвлөл, Ёс зүйн хороотой мэдээлэл солилцож, хамтран ажиллах
-    Цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж, цагдаагийн байгууллагад санал зөвлөмж хүргүүлэх
-    Зөвлөл Засаг даргын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, хүргүүлэх
-    Нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн төдөвлөгөөнд санал өгөх
-    Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын төлөвлөгөө, хөгжлийн бодлогыг боловсруулахад санал өгөх
-      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй мэдээлэл солилцож, хамтран ажиллах иргэд, төрийн бус байгууллагын түншлэл итгэлцлийг сайжруулах, гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, туршлага судалж, хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулах чиг үүрэгтэй.
 
Зөвлөл ажлаа тайлагнах: Зөвлөл нь үйл ажиллагааны явц, үр дүн, хийсэн ажлынхаа талаар аймгийн ИТХ-ын даргад танилцуулж, нийтэд мэдээлнэ.

                                        

Сэтгэгдэл ачааллаж байна ..